2025.01.25-26 Ulaanbaatar

DroneCon 2025: National UAV Championship

Ерөнхийлөгчийн нэрэмжит “DroneCone-2025” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

DroneCon 2025 Official

ФОРЕНЗИК ЛАБ МОНГОЛИА ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “DroneCon-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Тус тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагчид, нийт оролцсон баг тамирчид, байгууллагуудад халуун талархал дэвшүүлье.

Exhibition Booth
Drone Forensics Display
Event Photo
Event Photo

“Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 548 нисгэгч ур чадвараа сорьсон бөгөөд маш олон зочид энэ төрлийн технологи, спортыг сонирхох сэдвийг төрүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, аваргуудаа тодрууллаа. Монгол Улсад 10,000 орчим дрон жолоодогч байдгийг энэ тэмцээн дахин баталсан чухал үйл явдал боллоо.

Exhibition Details

Тэмцээний үеэр бид Бүгд Найрамдах Солонгос Улсын GMDSOFT компанитай хамтран MD-DRONE болон MD-VIDEO AI шинжилгээний программ хангамжийн бүтээгдэхүүнүүдийг төрийн тусгай байгууллага дрон сонирхогчдод танилцуулан ажиллаа.